Монгол Хэлний Үгүйсгэх Харьцаа Ж.Бат-Ирээдүй Essay

4987 WordsApr 5, 201320 Pages
東京外国語大学論集第 78 号(2009) 1 МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГҮЙСГЭХ ХАРЬЦАА БА ТҮҮНИЙ ИЛРЭХ ХЭЛБЭРҮҮД Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ Удиртгал 1. Монгол хэлний үгүйсгэх харьцааг судласан байдал 2. Монгол хэлний үгүйсгэх харьцаа ил илрэх нь 3. Монгол хэлний үгүйсгэх харьцаа далд илрэх нь 4. Монгол хэлний үгүйсгэх харьцаа хэлц үгээр илрэх нь Дүгнэлт Номзүй Удиртгал Үгүйсгэл буюу negation гэдэг бол хэл бүхэнд байдаг хэлзүйн хамгийн нийтлэг үзэгдлүүдийн нэг юм. Онолын хувьд хэлшинжлэлийн ойлголтоор батлах үгүүлбэрийн эсрэг утга заах бөгөөд дан үгээс нийлмэл үгүүлбэр хүртэлх бүх төвшинд үгүйсгэлийг хэрэглэж болох ба тухайн хэлний онцлогоос шалтгаалан өөр өөр арга хэрэглүүртэй байдаг. Хэлний хүүрнэх, батлах үгүүлбэрийн эсрэгцэл буюу үгүүлбэрийн эсрэг утгыг бий болгох зорилготой энэхүү харьцаа нь зарим хэлэнд тодорхой үгээр илэрдэг бол ихэнхи хэлэнд тусгай нөхцөлөөр илэрдэг. Давид Кристалын “Хэлшинжлэл, авиа зүйн толь бичигт, “Negation (negative) a process or construction in grammatical and semantic analysis which typically expresses the contradiction of some or all of a sentence’s meaning.” (David Crystal 1997:112) гэсэн байна. Монгол хэлний хувьд бол үгүйсгэх утга илэрхийлэх нөхцөл нь ч байдаг, үг нь ч байдаг онцлогтой хэл юм. Аливаа хэлний үгүйсгэл бол хэлзүй, утга судлал, эх судлал дундын хамгийн чухал хэсгийн нэг. Хүн эхлээд хэлд орохдоо зөвшөөрсөн утга илэрхийлэхээсээ өмнө үгүйсгэх утга хэлж сурдаг бөгөөд дэлхийн олон хэлэнд үгүй хэмээх утга –n эсвэл –m үсгээр эхлэсэн байдаг нь хэлж дадах байдагтай холбоотой болох тухай судлаач Отто Жесперсeн “Language : Its Nature, Development and Origin” номдоо бичжээ. Тухайлбал, Англи хэлэнд –not буюу –n’t, Франц хэлэнд ne... pas, Турк хэлэнд –me, Ненец хэлэнд –ni, Япон хэлэнд –(a)na- хэлбэртэй байх жишээтэй. 2 МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГҮЙСГЭХ ХАРЬЦАА БА ТҮҮНИЙ ИЛРЭХ ХЭЛБЭРҮҮД:BAT-IREEDUI, Jantsan “International Encyclopedia of

More about Монгол Хэлний Үгүйсгэх Харьцаа Ж.Бат-Ирээдүй Essay

Open Document