International Organization Essay

32567 WordsJan 5, 2014131 Pages
Аттила шинэчлэгч, нилээд олон талаар хувьсгалч гэж үзэж болохуйц хаан байжээ. Түүний хүсч байсан лугаа адил их гүрэн болохын тулд Хүннү нар өөрсдөөсөө давуутай бүхнийг бусад ард түмнээс суралцах ёстой гэдгийг бүрэн ойлгож байжээ. Өөрийнхөө хамгийн дотнын зөвлөхүүдийг хайж гол төлөв харийнхны бүрдүүдлсэн байдаг юм. Тэдний нэг болох Оресте гэгч Норикогийн роман тосгоны цэргийн жанжны охинтой нь суусан бөгөөд Аттилад үйлчлэн зүтгэхээр гэргийн хамт түүний өргөөнд хүрэлцэн иржээ. Тар цагааса хойш дандаа том алба хашиж явснаар барахгүй хүү Ромоло нь Өрнөдийн Эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан байсан аж. Аттилагын хамгийн чухал нарийн бичгийн дарга Костанцио нь Италиас иржээ. Өөр нэг товойж харагдах хүн нь Аттилагийн өргөөнд ирээд өөрийнхөө их нөлөөтэйг харууж чадсан Эүдозио гэгч эмч юм. Тэр залуудаа Лойра бүс нутагт тариачдын бослогыг удирдаж явжээ. Хүннүгийн хааны нөлөө бүхий өөр хоёр чухал хүн нь ах, дүү хоёо байсан гэдэг. Тэдний язгуур гарлыг баттай мэдэхгүй ч гэсэн тэд грег соёлтой хүмүүс байсан нь тодорхой юм. Тэдний нэг болох Оножезио ордоны даамлын нэг болсон байна. Нөгөөг нь Скотта гэдэг. Тэрвээр Анатолиотой хэлэлцсэн гэрэгээр тохирсон ёсоор дүрвэгсдийн асуудлыг шийдэх алт хураах үүргийг Аттилагаас хүлээн авчээ. Алты нь ч хураан авч чадаж. Харин Хүннү нар нь бараг бүгд хядуулсан байсныг илрүүлжээ. Энэ хоёр хүн гадаад ертөнцийг мэдэхийн зэрэгцээ эзэнт гүрний эх хэлний үндсэн хоёр мөчир хэл болох Өрнөдөд давамгайлсан латин, эсвэл Дорнодод нийтийн хэрэглээ болсон грег хэлээр ярьцгаадаг байжээ. Хүннүгийн нийгэм полигам буюу олон эхнэрийн системтэй байсан бөгөөд захирагчид нь хэд хэдэн эхнэртэй байж. Анхных нь бусдаасаа давуу эрхтэй нь ойлгомжтой агаад ер нь түүний хүүхдүүд ч гэсэн мөн илүү эрх ямбатай байх аж. Удам дамжсан угсаа залгах ёстой, тэр ёсоор эрх ямба эцгээсээ хүүд шилжинэ. Хааны өргөөний ёс журам маш нарийн боловсорсон, цаг хугацааны урт хэмжүүрээр хөгжиж

More about International Organization Essay

Open Document