Welcome

Anti Essays offers essay examples to help students with their essay writing.

Sign Up

Essay

Open Document

Below is a free excerpt of "Essay" from Anti Essays, your source for free research papers, essays, and term paper examples.

Батсайханы Намуун
11 сарын 14, 2012

НҮБ-ын ЗЗХ-нд орох болсон шалтгаан, зорилго болон миний хүсэл тэмүүлэл
Миний нэрийг Батсайханы Намуун гэдэг. Би 17 настай, Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 2-р дамжаанд суралцдаг. Би НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны (цаашид “НҮБ – ын ЗЗХ” гэх) талаар анх Фейсбүүк хуудсаас нь олж мэдэн маш сонирхолтой санагдаж, өргөдөл өгөх хүсэл эрмэлзэл төрсөн юм. Улмаар би НҮБ – ын ЗЗХ – н вебсайтыг судалж өргөдөл өгөхөөр шийдсэн юм.
НҮБ-ын ЗЗХ-д орох болсон миний гол зорилго, шалтгаан гэвэл НҮБ – ын хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл эрмэлзэл, нийгэмд байр сууриа эзэлж байгаа хүүхэд залуучуудын төлөө дуу хоолойгоо илэрхийлж сонсгох, түүнчлэн өөртөө болон над шиг олон залуучуудад дэлхий ертөнцийг илүү сайн мэдэж танихад нь үүд хаалгыг нь нээж өгөх явдал юм. Түүнчлэн надад мэдлэг, чадвараа дээшлүүлэх, амьдралыг өөр өнгөөр ойлгож харах, хамт олон, найз нөхөдтэйгөө даяарчлагдсан дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах зөв зүг чигээ олох замыг минь зааж өгөхөд тусална.
Миний бодлоор, НҮБ – ын ЗЗХ-д нэгдсэнээр би эх орондоо цаг зав, хүчин чармайлт, бүх чадлаа зориулж чадна. Намуун би НҮБ – ын ЗЗХ – д багийн сайн гишүүн байж, хамтдаа өнөөгийн хүүхэд залуучуудад тулгамдаад байгаа асуудлуудад шийдвэрлэхийг хүсэж байна. Тухайлбал амиа хорлолт, сэтгэлийн дарамт, компьютер тоглоомонд хэт улайрч донтолт, хүчирхийлэл, хар тамхины мансуурал гэх мэт. Нийгмийн сөрөг эдгээр асуудлийг бий болгож байгаа гол хүчин зүйлүүд нь интернет, компьютер, фейсбүүк, твиттер гэх мэт нийгмийн харилцааны хэрэгслийг хүүхэд залуучууд хэтрүүлэн хэрэглэх явдал юм.
Нөгөө талаас НҮБ – ын ЗЗХ-д элсэх хүсэл төрүүлсэн бас нэгэн хүчин зүйл бол Монголын өнөөгийн асрамжийн газруудын нөхцөл байдал юм. Би дунд сургуулийн 4-р ангид сурч байхдаа 6 сарын 1-нд Хүүхдийн баяраар ээжийнхээ ажлын газрын ах эгч нар болон тэдний хүүхдүүдтэй хамт нэгэн асрамжийн газарт очиж өнчин хүүхдүүдэд...

Show More


Citations

MLA Citation

"Essay". Anti Essays. 22 Jul. 2018

<https://www.antiessays.com/free-essays/Essay-548158.html>

APA Citation

Essay. Anti Essays. Retrieved July 22, 2018, from the World Wide Web: https://www.antiessays.com/free-essays/Essay-548158.html