Alganii Hee Essay

2142 Words9 Pages
Гарын алгаар шинжих нь | | | 1 2 3 4 5 (3 үнэлгээ) Бичсэн: Administrator | 2009-11-24, Мягмар | Хүний гарын алгыг эрдэмтэд, судлаачид байгалиин гайхамшигт толь хэмээн нэрлэжээ. Гарын алганаас хүний хувь заяа дүр төрхийг мэдэж болдог гэдэг билээ. Алганы зураасыг хараад хүний аз жаргал, зовлон зүдгүүр, хожим юу тохиолдохыг хэлж чаддаг өндөр настан манай оронд олонтаа тохиолддог. Алганы зураасын талаар ардын гүн ухаантан, өндөр настан Ш. Агваандондов тусгайлан судалж «Улаанбаатарын мэдээ» сонины 1989 оны 131 дүгээрт өгүүлэл ч бичсэн байна. Ингээд энэ тухай дэлгэрэнгүйг үзээрэй. 1. Амьдралын шугам (а/ш) Эрхий хурууны угаар дугуйран ороосон нуман шугамыг амьдралын шугам гэнэ А/ш нь эрхий хурууны угаар алсуур дугуйран тод үргэлжилсэн байвал тэр нь урт наслахын шинж. Хэрэв уг шугам нь богино бөгөөд тасархайлсан байвал тэр нь насанд барцад тохиолдохын шинж болно. А/ш-аас алганы нөгөө талруу олон гинжин шугамууд салбарлан гарсан байвал тэр нь алс хол аялан явахын тэмдэг болно. Зүүн гарын а/ш тасархай, баруун гарынх нь үргэлж байвал үхэл зовлон, хүнд өвчнөөс ангижран гарч чадна. А/ш-ны дотор талаар эрхий хурууны угийг тойрсон давхар шугам (Ангарагийн шугам) байвал тэр нь амьдрах арга ухаан ихтэйн шинж. Хэрэв Ангарагийн шугамаас өөр салаа шугам салаалан гарч а/ш-ыг огтлон гарсан байвал уг огтлон гарсан тэр цаг хугацаанд хайхрамж болгоомжгүйн харгайгаар амь нас эндэж магадгүй тул болгоомжилж яв. Хэрэв а/ш жижиг жижиг тасархайдсан байвал тэр нь эрүүл бусын тэмдэг. Хэрэв а/ш-ны тасархай зураасууд нь цаашдаа тод шугам болон үргэлжилвэл тэр цагаас эхлэн эрүүл мэнд нь сайжирна. Хэрэв тасархай шугамууд нь эхнээсээ аваад эцсээ хүртэл тасархайдсан хэвээрээ байвал өвчин зовлон олон тохиолдоно. А/ш нь алганы дунд хэсгээс толгойн шугамтай нийлж нэгэн шугам болж цааш үргэлжилсэн

More about Alganii Hee Essay

Open Document